Tuesday, November 26, 2013

Сонирхолтой мэдээллүүд

Зарим зүйлийн тухай сонирхолтой мэдээллийг орууллаа. Уншаад үзээрэй.
-Хэрвээ чи баруун бол хоолоо шүднийхээ баруун талаар, солгой бол зүүн талаараа илүү зажилдаг.
-Сонгино хальсалж байхдаа бохь зажилбал нулимс гоожихгүй.
-Хэрвээ хэл чинь ягаан байвал ямар ч бактергүй эрүүл байна гэсэн үг. Цагаан бол дээр нь бактерийн нимгэн давхарга байна гэсэн үг.
 -Мерседес Бенцийн уриа нь “Das Beste oder Nichts” буюу “Хамгийн шилдгийг эсвэл юу ч үгүй”.
-Титаник хөлөг хамгийн анх удаа SOS дохио дамжуулжээ.
-Тамхи татдаг хүн дунджаар хоногт 1 цаг бага унтдаг.
-Инээх нь стрессийн гормоны түвшинг бууруулж дархлааны системийг сайжруулдаг гэнэ.
-6 настай хүүхэд өдөрт дунджаар 300 удаа инээдэг. Харин насанд хүрсэн хүн 15-100 удаа л инээдэг.
-Далайн дун, хясааг чихэндээ ойртуулан барихад сонсогддог зүйл нь далайн чимээ биш харин чихний хэнгэргэний судсаар цус гүйж буй чимээ.
-Судалт ноход далматууд толбогүй төрдөг.
-Агуйгаас гарахдаа сарьсан багваахайнууд ямагт зүүн талруу эргэж нисдэг.
-Эрэгтэйчүүдийн цамцны товч нь баруун талдаа, харин эмэгтэйчүүдийнх зүүн талдаа байдаг.
-Ганцхан ууль шувуу л дээрээ зовитой гэнэ. Харин бусад шувууны зовхи нь доороосоо дээшээ хаагддаг.

-Цэнхэр өнгө тайвшруулах нөлөөтэй. Цэнхэр өнгө нь тархиннд тайвшруулах гормон ялгаруулах нөлөө үзүүлдэг.
-Ханиах болгонд тархины чинь зарим эсүүд үхэж байдаг.
-Зүрхийг чинь байрлуулахын тулд уушгины зүүн тал нь баруун талаасаа илүү жижиг байдаг.
-Хацар чинь улайх үед ходоодны дотоод хана чинь бас дагаж улайдаг.
-Усны үхэр сэтгэл гундуу байх үед хөлс нь улаан өнгөтэй ялгардаг.
-Анхны Харлей Давидсон мотоциклыг 1903 онд бүтээсэн бөгөөд карбютарорынх нь оронд улаан лоольны (tomato) лааз ашигласан байв. -MGM кино компаны архирдаг арслан логон дээр гардаг арсланг Volney гэж нэрлэдэг.
-Google гэдэг нь нэгийн ард сая тэгтэй тоог хэлдэг.
-Титаникыг үйлдвэрлэхэд 7 сая доллар зарцуулсан бол Титаник киног бүтээхэд 200 сая ам доллар зарцуулсан.
-Эйеффелийн цамхгийн орой хүртэл 1,792 гишгүүр, шат байдаг.
-Хуруугаа чадхийн дуугарахад гарч байгаа дуу нь үнэн хэрэгтээ дотор нь байгаа нитроген хийн бөмбөлөг тэсэрч байгаа чимээ.

No comments:

Post a Comment