Monday, November 25, 2013

Нүүрний “их цэвэрлэгээ” хийцгээе!

Бүсгүйчүүд ээ, жавар тачигнасан өвлийн өдрүүд эхэллээ. Манай орны хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгалтай учраас өвлийн улиралд нүүрээ арчлах нь урин дулаан цагаас хэцүү шүү дээ. Харин emegteichuud.mn та бүхэндээ зориулж гэрийн нөхцөлд хэрхэн нүүрэндээ их цэвэрлэгээ хийх тухайд хүргэж байна.
Хэрвээ та ердийн арьстай бол жилд хоёр, арьс чинь тослог ихтэй бол сард нэг удаа арьсандаа гүн цэвэрлэгээ хийх, өөрөөр хэлбэл уураар цэвэрлэхийг зөвлөж байна. Гэрийн нөхцөлд томоохон аяганд буцалсан ус хийж сэвсгэр том алчуураар толгойгоо бүтээн усны уур нүүрийг чинь цогиж байхаар ойртуулан 10-15 минут утах хэрэгтэй. Уураар утахын өмнө та тослог арьстай бол зөвхөн нүднийхээ доогуур, хуурай арьстай бол нүүрэндээ тослог ихтэй тос түрхэнэ. Уураар утасны дараа та нүүрээ бүлээн усаар савандаж дараа нь хүйтэн усанд булхаарай.

No comments:

Post a Comment