Monday, November 4, 2013

Норвегийн оршин суугчид хиймэл “нартай” болжээ

Нилээд бөглүү гүн хавцалд оршдог, өвөлдөө нар үздэггүй Норвегийн “Рьюкан” хотхоны оршин суугчдын хувьд өнгөрч буй 10 сар гайхамшигтай үйл явдлаар тэмдэглэгдэн үлдэж байна. Энд дэлхийд хоёрт орох аварга том толь байрлуулжээ. 

Яах гэж түүнийг байрлуулж байгаа юм, гэж асуух биз ээ. Та өөрийгөө жилд дөнгөж 5-6 сар л нар ээдэг хотод амьдардаг гээд төсөөлөөд үз дээ! Энэ бол санаанаасаа зохиосон болон уран зөгнөлт зохиол биш, харин жинхэнэ бодит байдал юм. Хойд зүгийн хотуудын оршин суугчдын хувьд, тодруулвал норвегийн Рьюканыханы хувьд иймэрхүү нөхцөл байдалтай байжээ. 

 

Уг асуудлыг шийдэхийн тулд, саяхан уулын бэл дээр 600 гаруй метр квадрат талбайг гэрэлтүүлэх хослуулсан толинуудыг байрлуулжээ. Компьютерээр удирдагддаг гелиостат астрономын багаж нь нарны гэрлийг дээд хэмжээгээр нь тусгахын тулд тусгалын өнцөгийг өөрчилж байхаар хийгдсэн байна.

No comments:

Post a Comment