Tuesday, November 26, 2013

Миний нутаг

Хэнтий, Хангай, Саяаны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө з
үгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын г
үн цэнхэр нуурууд
Х
үн малын умдаа болсон тойром бүрд уснууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Орхон, Сэлэнгэ, Хөх
үйн онц сайхан голууд
Уурхай баялгийн охь олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал
, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрханууд
Хөх тэнгэр цэлм
ийсэн хөдөө хээр цайдмууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьд
агууд
Х
үний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хангай
говийн хооронд халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан урт урт шил
үүд
Х
үлэг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Салхины
үзүүрт найгасан соргог нарийн ногоотой
Саруулд талд яралзсан сонин янзын зэр
эглээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
С
үлд тахилга улирсан сүмбэр их овоотой

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш с
үлжих тэнэгэр сайхан нутагтай
Дөрвөн цагийн улиралд дураараа н
үүх нутагтай
Таван з
үйлийн тарианы хөрс шороот газартай

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Yр, ач, х
үүхдийн үржиж өссөн газар
Таван хошуу мал тал д
үүрэн бэлчсэн нутаг
Монгол х
үн бидний сэтгэлийг сорсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өвлийн тасхийм цагт цасан мөсөн б
үрхээд
Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жиг
үүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Алтай, Хянган
ы завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Х
үннү, Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн нутаг
Хөх Монголын цагт х
үчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг б
үрхсэн нутаг

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өссөн төрсөн бидний
үндсэн хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэ
эс үтэр өшиглөн хөөнө.
Хувьта
й энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр х
үндтэй гавьяаг байгуулъя

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

No comments:

Post a Comment