Tuesday, November 26, 2013

номын сангийн фондын байрлал

номын сангийн ажилд интернэт ашиглах нь

анхны хайр минь


Би тэр үед дөнгөж ажилд ороод байсан юм. Архаг ажилчдын аясыг дагахгүй бол хусагдаж ч мэдэх чанга үе байлаа. Нэг үдэш ажлын маант эгч нар ажил тараад нэг газар сууцгаахаар болсон юм. Явахгүй гэх эрх байхгүй тул шинэков би дагаад л явлаа. Тэд явсаар байгаад 10 дугаар хорооллын нэг уушны газар оров. Томчуулын яриаг сайн ухаж чадахгүй байсан тул надад үнэндээ хийх ажил олдохгүй байлаа. Уйдаж байна ч гэж жигтэйхэн. Эгч нарыг жаахан халж байтал тэр бааранд бидний сайн мэдэх нэг заан цолтой бөх ороод ирэв. Томоос том биетэй тэр эрийг хараад хүүхнүүд нүдээ унагаж, жиг жугхийгээд л явчихав. Тэр жижигхэн баар дундаа бүжгийн талбайтай байсан юм. Би юм ууж чадахгүй тул хажуугийн  ширээний хоёр үеийн охинтой бүжиглэж зогсов. Гэнэт гараас минь хүчтэй дугтарахад газар шургаж ойчих дөхөөд гайхан хартал өнөөх том эр намайг тэврэн аваад эргэлдүүлж гардаг юм байна. Болиоч, тавиач гэж хий л үглэхээс цаашгүй, ичиж улайсан намайг хараад эгч нар дуу алдаж, чанга чанга инээлдэн алга ташиж байлаа.

Хайрын тухай харамсалтай өгүүллэг

Нэгэн залуу өөрийгөө нэгхэн сар амьдрахаа мэджээ. Гэвч тэр үед тэр залуу нэгэн бүсгүйд дурлаж амжсан байлаа. Харамсалтай ч болов тэр бүсгүйг танихгүй бүр танилцы ч гэж бодоггүй байсан мань эр үдсэн амьдралынхаа туршид тэр бүсгүй нь ажилдаг байсан Сидиний дэлгүүр луу өдөр бүр явж нэлээд хэдэн  сиди авчээ. Түүний амьдралын сүүлийн нэг ч сар өнгөрч удалгүй тэр залуу өнгөрчээ. Тэр залуугын оршуулганы цайлгаганд  нөгөө дурласан бүсгүй нь яагаад ч юм уригдсан байв. Гэрт нь ирээд цайлж байхдаа тэр залуугын өрөөрүү орж үзлээ. Өрөөгөөрөө дүүрэн сиди байв. Гэвч нэгийг нь талийгаач онгойлгоогүй байж гэнэ. Гэнэт нөгөө бүсгүй уйлаад унажээ. Учир нь тэр бүсгүй бүх хайрынхаа захиануудыг сидиний хайрцаган дотор шургуулдаг байжээ.

Би чамд хайртай хонгор минь


Тэд гэрлээд олон жил болжээ. Хамт амьдрах хугацаанд сайндаж, муудах өдөр олон байв. Нэг өдөр нөхөр нь цаг наргүй ажил дээрээ өнждөгөөс тэд хоорондоо маргалдав. Үүнээс болоод нөхөр нь гомдож, эхнэр нь тун их ууртай байцгаав.
Эхнэр нь бүтэн долоо хоног үг дуугарахгүй байсан тул нэгэн орой  нөхөр нь түүнд харандаа, цаас авчирч өгч гэнэ. Тэгээд ширээний 2 талд суугаад, бие биенийхээ чухам юу нь таалагдахгүй байгааг жагсаан бичихийг хүсэв. Дараа нь цаасаа солилцоод энэ талаар ярилцах хэрэгтэй гэлээ. Эхнэрт нь гомдмоор зүйл дэндүү их байсан болохоор толгой өндийлгүй бичиж эхэлжээ. Харин нөхөр нь эхнэрлүүгээ удаан гэгч нь ширтэж байснаа бас л бичиж эхлэв. Тэд 15 минутын турш бичиж цаасаа солилцлоо.

Ц.Дамдинсүрэн : 2 настай Ро

Нүд нь дүгрэг бөгөөд харавтар
Тунгалаг толийн гэрэлтэй
Шүд нь хурц бөгөөд жижиг
Цагаан лавайн өнгөтэй
Үс нь нарийн бөгөөд хархан
Зөөлөн мяндасын ширхэгтэй
Зүс нь бор бөгөөд хөрслөг
Сайхан Монголын шинжтэй...
Тохойн чинээ биетэй
Ханцуйн чинээ дээлтэй
Бээлийн чинээ малгайтай
Балчир нялх дүүгийн минь...
А, Б гээ холбосоор
Ахих шатаа дамжаарай
Арав тавыг нийлүүлсээр
Дөхөх замаа олоорой...

Миний нутаг

Хэнтий, Хангай, Саяаны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө з
үгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын г
үн цэнхэр нуурууд
Х
үн малын умдаа болсон тойром бүрд уснууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Орхон, Сэлэнгэ, Хөх
үйн онц сайхан голууд
Уурхай баялгийн охь олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал
, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд

Б, Ринчен Монгол хэл

Монгол хэл

Чихину чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл

Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж

Сод их билигт түмэн  юүгээн бишрэн магтмуу би



Урьдын бэрх цагтулс Монголын хэт заяаг

Уйтгарлан бодоход урам зоригий мину сэргээсэн

Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн

Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл



Сонирхолтой мэдээллүүд

Зарим зүйлийн тухай сонирхолтой мэдээллийг орууллаа. Уншаад үзээрэй.
-Хэрвээ чи баруун бол хоолоо шүднийхээ баруун талаар, солгой бол зүүн талаараа илүү зажилдаг.
-Сонгино хальсалж байхдаа бохь зажилбал нулимс гоожихгүй.
-Хэрвээ хэл чинь ягаан байвал ямар ч бактергүй эрүүл байна гэсэн үг. Цагаан бол дээр нь бактерийн нимгэн давхарга байна гэсэн үг.
 -Мерседес Бенцийн уриа нь “Das Beste oder Nichts” буюу “Хамгийн шилдгийг эсвэл юу ч үгүй”.
-Титаник хөлөг хамгийн анх удаа SOS дохио дамжуулжээ.
-Тамхи татдаг хүн дунджаар хоногт 1 цаг бага унтдаг.
-Инээх нь стрессийн гормоны түвшинг бууруулж дархлааны системийг сайжруулдаг гэнэ.
-6 настай хүүхэд өдөрт дунджаар 300 удаа инээдэг. Харин насанд хүрсэн хүн 15-100 удаа л инээдэг.
-Далайн дун, хясааг чихэндээ ойртуулан барихад сонсогддог зүйл нь далайн чимээ биш харин чихний хэнгэргэний судсаар цус гүйж буй чимээ.
-Судалт ноход далматууд толбогүй төрдөг.
-Агуйгаас гарахдаа сарьсан багваахайнууд ямагт зүүн талруу эргэж нисдэг.
-Эрэгтэйчүүдийн цамцны товч нь баруун талдаа, харин эмэгтэйчүүдийнх зүүн талдаа байдаг.
-Ганцхан ууль шувуу л дээрээ зовитой гэнэ. Харин бусад шувууны зовхи нь доороосоо дээшээ хаагддаг.

Монголын анхны дүүжин гүүр Дархан хотод


Хуучин, шинэ Дарханы хооронд Хойд зүгийн бурхан багшийн сэрэг дүр, "Морин хуур" цогцолборыг холбосон Монгол Улсын анхны дүүжин гүүрийн зургийг уран барилгач Ч.Пүрэвдорж гаргаж барих ажлыг БНХАУ-ын Жи-Лин хотын "Лихуа зам гүүр байгууламж" компани 2008 оны 4-р сарын 10-наас эхлэн гүйцэтгэж 2008 оны 7-р сарын 31-нд дyycaн ашиглалтанд хүлээлгэн өгсөн юм. Тус дүүжин гүүрийн урт нъ 110 м, өргөн нь 4 м, өндөр нь 16 м ажээ.

Monday, November 25, 2013

Түүх соёлын дурсгалт газар

Чингисийн морины уяа
Алслагдсан зай: Улаанбаатараас - 220км, Аймгийн төвөөс - 0км, Сумын төвөөс - 0км
Хонгор сумын нутаг Мухарын голын адагт жижиг чулуут толгой бэлд орших Чингис хааны түүхтэй холбоо бүхий чулуу бий. Нутгийн уугуул иргэд ярихдаа:
-“Монголын нууц товчоон”-д гардаг Хүйтэний тулалдаанд байлдахаар явж байхдаа их хаан энэ чулуунд морио уяж, жижиг толгой дээр сууж хооллон амарч байсан гэдэг

түүх соёлын дурсгалт газар

Олгой нуур - Байгалийн үзэсгэлэнт газар
Алслагдсан зай: Улаанбаатараас - 220км, Аймгийн төвөөс - 0км, Сумын төвөөс - 0км
Орхон сумын төмөр замын Бүрэнтолгойн 103-р км-ийн зогсоолийн зүүн хойно хужиртай жижиг, Олгой нэртэй нуур оршино. Энэ нуурын хэлбэр мухар олгой шиг бөгөөд дундаа тасархай ажээ. Олгой нуурын хужирын чанар, усны найрлага, тогтоц нь Дардай нуурынхтай ижил учир ардын уламжлалт шавар эмчилгээнд ашигладаг  ба Дардай нуураас баруун урагш 1 км-ийн зайтай оршдог юм.

түүх соёлын дурсгалт газар

Дүрс нарс 
Алслагдсан зай:Улаанбаатараас - 220км, Аймгийн төвөөс - 0км, Сумын төвөөс - 0км Өөлд-Халхын дайны үед Өөлдийд шар баатар дайтаж явсаар Хушаатын нуруунд тулж иржээ. Нутгийн иргэд Өөлдийн цэргүүдээс эмээж Дондов ламд хандахад тэрээр: - Би чадлынхаа хирээр нутгийнхаа ард иргэдэд туслая. Миний номын ид шид гүйцэх эсэхийг мэдэхгүй, ном айлдаад үзье гэж

Нүдээрээ гайхуулах 12 сонгодог будалт

Эдгээр бүх будалтуудыг хийхдээ контур болон хар харандаа палмастран контур болон аль тохиромжтойг нь хэрэглэнэ. Будалтын өмнө нүдэндээ зохих суурийг хийсний дараа нүдний угаас нь эхлэн нүдний төгсгөлд нь дуусгавал их амархан бөгөөд цэвэрхэн болдог. Хэцүү байсан ч гэсэн анхнаасаа ингэж будаж сурах нь зөв юм.


Нүүрний өөрчлөлтийг хэрхэн арилгах вэ?


Нүүрний улайлтыг сүү багасгана
Нүүрний улайлтыг багасгах
Сүүг хэрэглэ. Нүүр тань улайгаад байвал сүүнд цэвэрхэн алчуур дүрээд алчуураа нүүрэн дээрээ 10 минут байлга. Сүү арьсыг тайвшруулж, улайлтыг бууруулах болно.
Нүүрний толбыг арилгах
Будаг нүүрний толбыг тань арилгаж чадахгүй байна уу Тэгвэл та өө дарагч кремийг хэрэглээд хэрэггүй. Та ердөө л өө дарагч харандаа л хэрэгтэй. Гэхдээ крем пудрээсээ бага зэрэг цайвар өнгөтэй байвал зүгээр шүү. Цагаан шүдтэй болох
Үе үе хүнсний содоор амаа зайлж байх. Хэдэн удаа зайлсны дараа шүд тань цагаарч байгааг та олж харах болно.

Нүүрний “их цэвэрлэгээ” хийцгээе!

Бүсгүйчүүд ээ, жавар тачигнасан өвлийн өдрүүд эхэллээ. Манай орны хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгалтай учраас өвлийн улиралд нүүрээ арчлах нь урин дулаан цагаас хэцүү шүү дээ. Харин emegteichuud.mn та бүхэндээ зориулж гэрийн нөхцөлд хэрхэн нүүрэндээ их цэвэрлэгээ хийх тухайд хүргэж байна.

                         Амьд “хүүхэлдэй” болж хувирсан Япон модель

Өдгөө дэлхий дахинаа алдаршиж “онлайн сенсаци” дэгдээсэн Японы нэрт дуучин, загвар өмсөгч Ванилла Чамуг танилцуулж байна.

Тэрээр Франц “хүүхэлдэй” шиг болохын тулд $100.000 доллараар гоо сайхны 30 гаруй мэс засал хийлгээд байгаа нэгэн бөгөөд удахгүй биеийнхээ өндрийг нэмэх мэс ажилбарт орохоор зэхээд байгаа сурагтай.  

Төгс төгөлдөр “Франц хүүхэлдэй” болох хүсэлдээ хараахан ханаагүй байгаа Ванилла 19 настайдаа анхныхаа мэс ажилбарыг хийлгэсэн бөгөөд үүнээс хойш нүдэндээ давхраа хийлгэж, хөхөө томруулахын сацуу хамраа өндөрсгөж урууландаа силикон шахуулжээ. 

 

 

Monday, November 4, 2013

Дархан-Уул аймаг
Дархан-уул аймаг



Дархан-Уул  аймаг нь  Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум, 24 багтай. Дархан-Уул аймаг нь Сэлэнгэ аймгийн сумдтай хил залгаа оршдог.

Түүх

Дархан хотын анхны суурийн чулууг "Бурхантын хөндий"-д 1961 оны 10 сарын 17-нд тавьсан нь Монгол улсын 2 дахь томоохон хот болох эхлэл тавигдсан юм. Дархан хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чех, Зүүн Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн. Дархан хот нь Орхон, Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 700 м-ийн өндөрт байрласан ба 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай.
Улсын Их Хурлын 1994 оны 32 тоот тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон зохион байгуулсан.

Д Пүрэвдорж Хөх даалимбан тэрлэг


Уянгын оршил
***********
-Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад явсан юм
Цээжин дотор хагацал орхиод
Цэнхэр уулсыг даваад явсан юм
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явсан юм
Сарних тоосны нэгэн үзүүрт
Саруул нүдээ би чилээж
Санаа алдан сүүгээ өргөн
Сар шиг мэлтрэн гаднаа үлдсэн юм
Хөдөө нутгийн хөх алсад
Хөл хүнд шинэхэн бэр
Ардын хувьсгалт улаан цэргийн
Ар гэр болж үлдсэн юм
Говийн ганц хайлаас адил
Б.Явуухулан : Би хаана төрөө вэ? 
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би


Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Уучлал /сургамжит өгүүллэг/

Дунд сургуулийн багш сурагчдаа нэгэн туршилтанд оролцохыг хүсч байгаа эсэхийг нь асуулаа.
Мэдээж энэ нь амьдралын гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зөвшөөрөв. Тэгтэл багш хүүхэд бүрийг маргааш нь 5кг төмс, 1 гялгар уут авчрахыг даалгавар болгоход хүүхдүүд чухам яах гээд байгааг нь огт ойлгосонгүй ч маргааш нь хүүхэд тус бүрийн ширээн дээр төмс болон гялгар уутнууд бэлэн болсон байв.

Багш анги руу ороод өөр лүү нь асуусан нүдээр харах сурагчдадаа “За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж явдаг хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд тор луугаа хий” гэж хэлэв. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана.
Ингээд бүх хүүхдүүд торонд төмсөө хийж дууссаны дараа багш нь: “Одоо та нар наад төмстэй тороо хаа явсан газраа авч яв. Унтахдаа орныхоо хажууд тавь, автобусанд суухдаа, тэр ч байтугай хичээлдээ ирэхдээ хүртэл авч ирээрэй” гэж хэлэв.
Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв. Ингээд тогтоосон хугацаа болж багшийг ангид орж ирэв үү, үгүй юу л “Багшаа ийм хүнд ачааг үргэлж барьж явах надад хэцүү байна, багшаа төмснүүд ялзарч эхэлсэн, би залхаж ядарч байна” гэх зэрэг үргэлжилсэн их гомдол тавьжээ. Гэтэл багш нь инээмсэглэн байж “Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байдаг гэдгийг та нар ойлгосон гэж бодож байна.
Ингэснээрээ бид өөртөө л хүнд ачаа үүрдэг. Ер нь эцэст нь хэлэхэд бусдыг уучилна гэдэг бол чиний өөрөө өөртөө хийж байгаа сайн зүйл юм ” гэж хэлжээ.
Гоо сайхныг сэргээх амтат маскуудыг хэрхэн бэлтгэх вэ? 

Арьсны нүх сүв агшаах аарцны маск

Хоёр цайны халбага шинэ аарцыг цайна хагас халбага зөгийн бал, өндөгний цагаантай хольж хутгаад нүд, уруулыг үлдээж нүүрнийхээ арьсанд түрхэж 20 минут болгоод бүлээн усаар угаа. Дараа нь хүйтэн усаар угаана.

Энгийн ба хуурай арьсны өндөгний шар-зөгийн бал-тосны маск


Нэг ширхэг өндөгний шарыг нэг халбага ургамлын тос, нэг хоолны халбага шингэн зөгийн балтай хольж сайн хутгаад зөөлөн багс буюу хөвөнгөөр нүүр, хүзүүнд нимгэн түрхээд эвэрч хатмагц 2-3 дахин давхарлан тавина. 25 минутын дараа маскаа цэвэрлэнэ.

Бүсгүйчүүдээ нүдээ том харагдуулхаар будаж сурцгаая

Хэрэв та бусад эмэгтэйчүүдийн адил сайхан харагдахыг хүсдэг бол том нүдтэй болохыг ч бас хүсдэг байж таарна. Хэдийгээр бид генийн онцлог шинжээ өөрчилж чадахгүй ч будалтын аргаар ид шидийг бүтээж болно. Хэрэв та урьд нь ажиглаж байсан бол алдартай одууд будаагүй үедээ бусадтай л адил нүдтэй байдаг.

Нүдээ том болгож харагдуулах будалтын хамгийн энгийн нууц нь сормуусны будалт юм. Гэхдээ сормуусаа будахаасаа өмнө дэрвийлгэх хэрэгтэй. Хэрэв та будахаасаа өмнө сормуусаа дэрвийлгэхээ мартсан бол сормуусны будгаа сайн хаттал хүлээж байгаад будагтай нь дэрвийлгэж болно.
Хэрэв сормуусны будалт өдрийн турш өглөөнийх шигээ хэлбэрээ хадгалж чадахгүй байвал өдөр дахин будалт хийгээрэй. Энэ үед маш шингэн сормуусны будаг танд хэрэгтэй.

Ихэнх эмэгтэйчүүд доод сормуусаа будах шаардлагагүй гэдэг. Харин гоо сайханчид өөр бодолтой байдаг. Доод сормуусаа будсанаар таны нүд илүү том болж харагдахад тустай.
Үдшийн будалтын гол драм нь хиймэл сормуус юм. Ихэнх алдартай одууд томоохон үйл явдалд оролцохдоо хиймэл сормуус зүүдэг.
valentine day түүх


Жил бүрийн 2-р сард дэлхийн даяараа Гэгээн Валентины баярыг өргөн тэмдэглэдэг. Сүүлийн жилүүдэд манай залуучууд ч энэ баярыг өргөн тэмдэглэж, хосууд бие биедээ бэлэг дурсгалын зүйлс өгдөг. Тэгвэл Гэгээн Валентин гэж хэн бэ?
 
Жил бүрийн энэ баяраар цэцэг, чихэр болоод онцгой бэлгүүдийг хосууд бие биедээ өгч, ариун хайрын сэтгэлээ илчилдэг. Харин энэ 2-р сарын 14-ний өдрийн Гэгээн Валентины баяр хэмээн нэрийддэг билээ. Тэгвэл Гэгээн Валентин гэж хэн бэ? Түүх сөхөж үзвэл энэ талаар гурван янзын өөр домог, үлгэр байдаг.
Хамгийн хялбар атлаа сонирхолтой номын сангууд
2013 оны 4 сарын 25
Хамгийн хялбар атлаа сонирхолтой номын сангийн зургуудыг танд хүргэе...Эзэгтэй та хүүхдийнхээ боловсролд зориулж бага наснаас нь эхлүүлэн ном уншуулж мөн сонирхолтой номын санг бүтээж өгөөрэй. Энэ нь таны хүүхдийнхээ боловсролд оруулж буй хамгийн том бэлэг байх болно. Байгаа эд зүйлээ ашиглан илүү гоёмсог сонирхолтой номын санг  ч хийж болох шүү дээ.

Норвегийн оршин суугчид хиймэл “нартай” болжээ

Нилээд бөглүү гүн хавцалд оршдог, өвөлдөө нар үздэггүй Норвегийн “Рьюкан” хотхоны оршин суугчдын хувьд өнгөрч буй 10 сар гайхамшигтай үйл явдлаар тэмдэглэгдэн үлдэж байна. Энд дэлхийд хоёрт орох аварга том толь байрлуулжээ. 

Яах гэж түүнийг байрлуулж байгаа юм, гэж асуух биз ээ. Та өөрийгөө жилд дөнгөж 5-6 сар л нар ээдэг хотод амьдардаг гээд төсөөлөөд үз дээ! Энэ бол санаанаасаа зохиосон болон уран зөгнөлт зохиол биш, харин жинхэнэ бодит байдал юм. Хойд зүгийн хотуудын оршин суугчдын хувьд, тодруулвал норвегийн Рьюканыханы хувьд иймэрхүү нөхцөл байдалтай байжээ. 

 

Уг асуудлыг шийдэхийн тулд, саяхан уулын бэл дээр 600 гаруй метр квадрат талбайг гэрэлтүүлэх хослуулсан толинуудыг байрлуулжээ. Компьютерээр удирдагддаг гелиостат астрономын багаж нь нарны гэрлийг дээд хэмжээгээр нь тусгахын тулд тусгалын өнцөгийг өөрчилж байхаар хийгдсэн байна.

Хайрын өгүүллэг


Найз залуугаа өөрөөсөө ч илүүгээр хайрладаг нэгэн бүсгүй байв.Тэр хоёр хамтран амьдардаг байсан бө
гөөд энэ хорвоод тэднээс илүү жаргалтай хос гэж үгүй байлаа. Нэгэн өдөр хос 2 маань удаан уулзаагүй багынхаа найзтай уулзаж хөгжилтэй зүйлс ярилцан өдрийг их л зугаатай өнгөрүүлж гэнэ. Багын найз нь үнэхээр ухаалаг, сайхан сэтгэлтэй, нүдэнд дулаахан эр байв. Үнэнийг хэлэхэд энэ эр найзынхаа бүсгүйд эртнээс сэтгэлтэй байжээ. Бүсгүй ч энэ нүдэнд дулаахан залуу өөрт нь сайн гэдгийг мэднэ. Гэсэн ч бүсгүйн нүдэнд өөрийнх нь хамгаас хайртай найз залуу нь л эр хүний ёсоор харагдана.

Цаг хугацаа хөвөрсөөр. Хоёр жилийн дараа гэхэд бүсгүй их л гунигтай, баяр баясалгүй болсон байна. Учир нь түүний хамгаас хайртай найз залуу нь өдөр ирэх тусам танигдахын аргагүй өөрчлөгдөж их л уур уцаартай юм л бол хашгирч загнаж хэрүүл өддөг болжээ. Бүр нэг өдөр архи ууж ирээд агсам тавих шахуу юм болж бүсгүйн тэвчээр алдран утсаа шүүрэн гэрээсээ гарч. Гараад зөндөө уйлсан хэдий ч сэтгэл нь онгойх янз алга. Тэгээд ядаж байхад учирлаад ярих найз ч байсангүй. Утсан дээрх жагсаалтаа хартал нөгөө нүдэнд дулаахан залуугийн дугаар байна. Яагаад энэ хүний дугаар утсан дээр нь байсныг ойлгоогүй ч нэг их удаан бодолгүй түүнрүү залгалаа. Үүнээс хойш бүсгүй багын найзтайгаа байнга уулзаж ярилцдаг болов.