Monday, November 4, 2013

Гоо сайхныг сэргээх амтат маскуудыг хэрхэн бэлтгэх вэ? 

Арьсны нүх сүв агшаах аарцны маск

Хоёр цайны халбага шинэ аарцыг цайна хагас халбага зөгийн бал, өндөгний цагаантай хольж хутгаад нүд, уруулыг үлдээж нүүрнийхээ арьсанд түрхэж 20 минут болгоод бүлээн усаар угаа. Дараа нь хүйтэн усаар угаана.

Энгийн ба хуурай арьсны өндөгний шар-зөгийн бал-тосны маск


Нэг ширхэг өндөгний шарыг нэг халбага ургамлын тос, нэг хоолны халбага шингэн зөгийн балтай хольж сайн хутгаад зөөлөн багс буюу хөвөнгөөр нүүр, хүзүүнд нимгэн түрхээд эвэрч хатмагц 2-3 дахин давхарлан тавина. 25 минутын дараа маскаа цэвэрлэнэ.



Үрчлээтэй хуурай арьсны майонез


Өндөгний шарыг хагаслан авч сайтар хутгаад 15 грамм зехтин /гадун жимсний тос/ бага багаар хий. Энэ хольцоо нүүрний хүзүүндээ түрхээд дээрээс нь доош хөнгөхөн массаж хийнэ. 15-20 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэ.

Бохирдсон арьсыг цэвэрлэх жимсний маск

Нэг халбага улаанбуудайн гурил дээр дор бэлтгэсэн жимсний хольцноосхийж дээр нь түүхий сүү нэмж маскаа бэлтгэнэ. Хольц: 1 ширхэг өргөст хэмх, 1 ширхэг тоор жимс, хагас лимон, 1 ширхэг апельсинийг бяцалж нунтаглан холино. Бэлэн болсон маскаа нүүр хүзүүндээ түрхэж 20-30 минут болгоод бүлээвтэр усаар угаа.

Сэвх арилгах персикийн маск

Үүнийг маш их сэвхтэй хуурай арьсанд хэрэглэнэ. 20 грамм усгүй лимоныг сайтар хутгах явцдаа 5 грамм тоор жимс нэмнээ. Энэ хольцноосоо 15 минутын зайтайгаар тавих ба нилээд хэд хонгог хэрэглэвэл үр дүнтэй.

Арьс өнгөлөг болгох цөцгий-аарцны маск


1 халбага шинэ цөцгий, 1 цайны халбага шинэ аарцыг 1 цайны халбага нунтаг давстай хольж хутгаад 15-20 минут нүүрэндээ тавиад халуун усаар угаа. Дараа нь хүйтэн усаар угаана.
 

No comments:

Post a Comment